Цаг үеийн мэдээ

2024 он матрын ордынхонд таатай, хувь заяаг шийдвэрлэх жил. Одод танд ивээлээ хайрлана. Ялангуяа оны эхний хагаст. Зөн совингоо хөгжүүлж дотоод дуу хоолойдоо итгэ. Тэгсэн цагт хамгийн азтай, зөв хувилбарыг сонгож чадна. Мэргэжлийн түвшнээ ахиулах, шинэ бүтээлч ажлыг эхлүүлэх, санхүүгийн байдлаа сайжруулахад анхаарлаа хандуул. Түншүүдээ сонгохдоо хашир хандаарай, сонор сэрэмжээ алдаж болохгүй. Сөргөлдөөн, нууц явуулгад өртөж болзошгүй. Нэгдүгээр улиралд ажил бизнесийн цоо шинэ харилцаа үүсч илүү идэвхитэй, эрч хүчтэй хөдөлнө. Өөрийн өвөрмөц, нууцлаг талыг харуулахаас бүү ай. Удаан хүлээсэн гэрээ байгуулах, чухал хэлэлцээрт оролцох зэргээр нэр хүнд дээшилнэ. Бусдын асуудлыг шийдэх гэж орооцолдвол өөрт сөрөг нөлөөлж магадгүй. Хоёрдугаар улиралд чухал ажил, уулзалт бага төлөвлө. Ар гэрийн асуудал ажилд нөлөөлж мэднэ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад бүтэмжтэй. Оны сүүлийн хагаст төрөл садантай холбоотой асуудлыг шийдэх хэрэг гарах байх. Өнгөрсөн амьдралын зарим баримт сөхөгдөнө. Эргэн тойрны хүмүүсийн санал бодолд хэт их ач холбогдол өгөхөө боль. Намар татварын албатай холбоотой асуудал дэгдэж болзошгүй. Ажилдаа сэтгэл дундуур хүмүүс том компанид очихоор шийднэ. Сэтгэл хөдлөлдөө захирагдан өндөр үнэтэй бараа авахаас зайлсхий. Эр матар шилжин нүүхээр төлөвлөнө. Оны сүүлээр зарим нь шинэ ажилд томилогдож байр сууриа бэхжүүлэх магадлалтай. Зугаа цэнгэл болон утгагүй дэмий яриа, зөрчил маргаанд цагаа бүү үр. Дарга эсвэл ахмад настантай харилцаа муудахаас сэргийл. Найз нөхөд, хамаатны зөвлөгөөг сонс. Оны сүүлээр ажлын идэвх саарна. Өөрийн төлөвлөгөөг бусдад ярих хэрэггүй, атаархагчид ба өрсөлдөгчид садаа хийх гэж оролдоно.

Хайр дурлал: Матар эсрэг хүйстнээ ид шидийн мэт хүчээр өөрт татах бололтой. Оны эхний хагаст романтик янаг амрагийн явдал тохионо. Гэвч энэ нь гэрлэлтэд хүргэх нь юу л бол. Эмэгтэй матар үзэл бодол ижил эртэй танилцаж хайж явсан хүнээ олсон гэж итгэх бололтой. Зарим нь экс ханьтайгаа зөрчилдөнө. Ажлаа түр хойш тавьж асуудлыг шуурхай шийдсэн нь дээр. Гэр бүлтэй хосууд маргаан, зөрчлөө дэврээлгүй, нам дарах хэрэгтэй.

Мөнгө санхүү: Азын тэнгэр ивээж сугалаанд хожих буюу үнэт бэлэг авна. Эсвэл шагнал урамшуулал хүртэнэ. Боломжгүй зүйлийг мөрөөдөхөөс бүү ай. Тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй бараа худалдаж авах боломж бүрдэнэ. 7-8 сард амралтаа авч сонирхолтой газруудаар аялаарай. Гэхдээ 2024 онд эцэг эх эсвэл ойр дотны хүмүүстэй холбоотой зардал ихсэх байх.

Ажил бизнес: Таны гаргасан шинэ санааг хүмүүс дэмжинэ. Авьяаслаг сонирхолтой хүмүүсийг татан оролцуулж өөрийгөө хүрээлүүлж чадвал амжилт ирнэ. Ирээдүйгүй төсөлд оролцохоос зайлсхий. Амласан бүхнээ оны сүүлээр хийж дуусга. Энэ нь таны ажил төрөлд эерэг нөлөөлж материаллаг байдал дээшлэх нь гарцаагүй. 12 сард ажил төрөл тогтворгүйжих эрсдэлтэй. Чухал баримт бичгэнд гарын үсэг бүү зур. 

Эрүүл мэнд: Өөрийн алдааг уучилж сур, өөртөө хэт өндөр шаардлага тавих хэрэггүй. Зун өөртөө анхаарал тавь. Өвдвөл ажлаа завсарлах хэрэг гарна. Ажлын зөрчлөөс болж сэтгэл санаа тавгүйтэх шинжтэй. Архаг өвчин сэдрэхээс сэргийл. Хэт их ажиллахаа боль, бүрэн сайхан амар.