Цаг үеийн мэдээ

Загаснууд 2024 онд удаан хүлээсэн зорилгодоо хүрнэ. Өөрчлөлт, байнгын хөдөлгөөн таны баримтлах гол зарчим. Оны эхний хагас нэн тааламжтай, ажлын үр шимээ хүртэж өнгөрсөн 2 жилийн үр дүнгээ гаргана. Боломжийг сайн ашиглаж шинэ төсөлд анхаарал хандуулж ажилла. Үүний ачаар мэргэжлийн талбарт эерэг өөрчлөлт гарна, ар гэрийн уур амьсгал сайжирна. Ажил бизнестэй холбоотой шийдвэр гаргахдаа хариуцлагатай ханд. Карьер хөөх, үл таних хүмүүстэй харьцахад ч энэ хамаатай. Хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Их мөнгө үрж мэднэ, улмаар ажил төрөлд нэмэр болохгүй байх. Иймээс мөнгөө 3 сард сайн төсөлд ашиглахаар хадгалсан нь дээр. Хумхууд манлайлах чадвараа баталж ажил хэрэгч харилцааг бэхжүүлэн цоо шинэ үйл ажиллагаа эхлүүлэх байх. Хоёрдугаар улиралд эртний мөрөөдлөө биелүүлнэ. Сайн амар, өөрийн боловсролд цаг зав гарга, уран бүтээл туурви. Асуудал бэрхшээл тулгарвал мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. Найдвартай хамтрагчийн тусламжаас бүү татгалз. Гуравдугаар улиралд карьер өснө, хамтын ажиллагаа бүтэмжтэй. Ойр дотны хүмүүс, хамт ажиллагсадтай харилцаа тогтворжино. Намар хэрүүл маргаанаас зайлсхий. Зөв алхам үйлдлийн ачаар нэр хүнд өсч, мэргэжлийн байр суурь бэхжинэ. Эм загас азын тэнгэрийн илгээсэн хишгийг алдаж болохгүй. Ойр дотны хүмүүсээ үргэлж дэмжиж тусал. Хуучин гомдлоо март. Эр загас шийдмэг, тууштай бай. Бусдаас тусламж хүлээх хэрэггүй. Мэргэжлийн түвшнээ ахиулах сургалтад хамрагд. Хэрэгтэй хүмүүстэй танилц. Ялихгүй, аар саар зүйлээс татгалзаж сур. Амьдралаа сонирхолтой болгохыг хичээх хэрэгтэй. Шалтгаангүй баярлаж сур. Оны сүүлээр алс явах, олон хүнтэй харьцах, шинэ түншүүдтэй харьцахад таатай. 

Хайр дурлал: Оны эхээр гадаадад эсвэл өөр хотод очиж ажиллах төлөвлөгөө биелэх магадлалтай. Загас аялан жуулчилж байхдаа, эсвэл амралтын газар шинэ танилтай учирна. Намар эсвэл оны сүүлээр дарамт чирэгдэлтэй хайрын харилцаагаа бүрмөсөн таслах бололтой. Удахгүй амрагийн шинэ, тогтвортой харилцаа тогтоох болно. 

Мөнгө санхүү: Оны эхний хагаст мөнгө орлого тогтмол орж ирнэ. Нэмэлт орлого олох буюу шагнал авна. Дотны хүмүүс тусламж дэмжлэг үзүүлнэ. Оны сүүлийн хагаст зарим зардал нэмэгдэж орлого багасах шинжтэй. Гэхдээ мөнгөгүй сууна гэж байхгүй. Оны сүүлээр орлого зардлаа сайн хяна, сонор сэрэмж илүүдэхгүй, 

Ажил бизнес: Оны эхний хагаст таны байр суурь тогтвортой, албан тушаал дэвшиж цалин хөлс нэмэгдэнэ. Өөр хот эсвэл улс руу шилжин нүүж ажиллахаар төлөвлөж байгаа бол эхлээд эрсдэлийг сайн тооцох ёстой. Шийдвэр гаргах гэж бүү яар. Намар азтай, амжилттай, Уран бүтээл урагшилж ажлын цар хүрээгээ тэлнэ. 

Эрүүл мэнд: Сайн амарч, эрүүл мэндээ тордож бай. Зун бэртэл гэмтэл, осол аваарт өртөх магадлал өндөр. 8-11 сард хэт ядаргаанд орж сэтгэл санааны байдал тогтворгүйтэж болзошгүй. Өөртөө итгэлгүй, амьдралын идэвхигүй болохоос сэргийлж аль болох их явган алх, нойроо сайн авах хэрэгтэй.