Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хэсгээр, маргааш өдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2024 оны 02-р сарын 11-ний 20 цагаас 02-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -17...-22 градус хүйтэн, Монгол-Алтайн уулын ар бэлээр +1...+6 градус дулаан, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -8...-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газраар -2...-7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -14...-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -19...-21 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
2024 оны 02 дугаар сарын 13-наас 2024 оны 02 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13 -нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.