Цаг үеийн мэдээ

“Өмнөговь аймаг, Даланзадгад сум зургадугаар багт суудлын автомашин замын гэрэлтүүлгийн шон, хашаа мөргөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан” гэх дуудлага хоёрдугаар сарын 12-ны өдрийн 23:57 цагт аймгийн Онцгой байдлын алба хүлээн авчээ. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э-ийн “Тоёото Камри” загварын суудлын автомашинд зорчиж явсан А /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид зүүн хөл нь хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгч ажилласан байна.

Таны сурталчилгаа