Ардчилсан намын сар шинийн золголтод Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Д.Ганбат, Ш.Адьшаа, Ардчилсан намын дэд дарга нар, Улс төрийн зөвлөлийн гишүүд, ҮБХ-ны гишүүд, намын ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд оролцлоо.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр айлчлан ирж буй хөх луу жил монголчуудын хувьд ардчилал, эрх чөлөөг бататгасан, эдийн засгийн хувьд өсөн дэвжсэн, өрх бүрийн амьдрал өрнүүн дэлгэр сайн цаг ирэх болно хэмээж Ардчилсан нам ард олныхоо эрх чөлөөт, энх тайван, жаргал дүүрэн амьдралын төлөө хамтдаа зүтгэх болно гэдгийг онцоллоо.