Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс дараах төрийн үйлчилгээг цахимаар авч эхэллээ.
Үүнд:
1. Газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт, өргөдөл
2. Газар ашиглалтын солбицол өөрчлөх хүсэлт, өргөдөл
3. Газар ашиглах эрхийг цуцлах хүсэлтийг зөвхөн ( www.e-business.mn ) сайтаар дамжуулан цахимаар хүлээн авч байна.
Цахимжуулснаар дараах үр дүнд хүрэх:
- Төрийн хүнд суртал үгүй болж, авлига хээл хахууль үгүй болох;
- Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжрах,
- Баримт бичгийг давхардал арилж, хугацаа хэмнэх;
- Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс авах шаардлагагүй болох
- Цаасан архив багасч, цахим архив үүсэх;
- Төрийн үйлчилгээний шат дамжилга буурч, шийдвэр гаргалтын явц ил тод, нээлттэй болох;
- Төрийн үйлчилгээний шат дамжлага 2 дахин буурч, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцаа иргэн, хуулийн этгээд хянах боломжтой болж байна.
Цахимаар хүсэлт илгээх зааврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас (www.met.gov.mn) болон албан ёсны хуудсаар дамжуулан авах боломжтой.