Цаг үеийн мэдээ

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр 15.4 тн газ тээвэрлэж явсан машин Патрол маркын суудлын автомашинтай мөргөлдөж, дэлбэрэлт үүссэн томоохон осол гарсан. Ослын улмаас 14 иргэн ГССҮТ-д хандсан байдаг. Тэдгээрийн 4 нь тухайн үед эмчилгээ хийлгээд буцсан. 6 иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан. Одоо нөхцөл байдал ямар байгаа талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодруулахад “Тухайн үед 6 иргэн эрчимт эмчилгээ хийлгэж байсан. 2 өвчтөн ар гэрийн хүсэлтээр гадагшаа эмчилгээнд явсан. Эмчлүүлж байсан 4 иргэн нас барсан. Хамгийн сүүлд битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр нэг иргэн нас барсан. Одоо тэрхүү ослоос гэмтсэн иргэн эмнэлэгт байхгүй” гэсэн хариултыг өглөө. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа