Иргэний нисэхийн ерөнхий газар Мэдээллийн цаг арга хэмжээгээрээ танхим, цахим хосолсон хэлбэрээр харьяа байгууллагын албан хаагчдадаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хандлага, ойлголтын сургалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р заалтын талаар хүргэлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Т.Цолмон нээж үг хэлсэн бол, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн салбарт хийж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэсэн юм.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, албан хаагчид худалдан авалт хийсэн юм. Мөн цаашид бараа, бүтээгдэхүүний худалдан авалт дээр хамтран ажиллахаар боллоо.