БОАЖЯ-аас өчигдөр мэдээлэл хийв. Өнгөрсөн зун өрнөсөн их үерийн улмаас газрын дорх хөрсний усны түвшин нэмэгдсэн гэнэ. Үүний үр дүнд өвөлдөө халиа тошин болж, 1975 оноос хойш орж байгаагүй хэмжээний их цас орж, зудын байдалтай байна. Монголын цас нягтаршил ихтэй учраас 5 см цас 1 мм бороотой тэнцдэг. Гуравдугаар сарын эхээр дулаарахаар улс орны хэмжээнд шар усны үерийн аюул бодитоор нүүрлэхээр байна.
Усны Газрын дарга З.Батбаяр: -Өнгөрсөн зунаас хойш зургаахан сарын дотор маш их үер боллоо. Дэлхийн хэмжээнд ус судлалын олон төрлийн бүх үерүүд Монголд болж байна. Дөрөвдүгээр сард хаврын гачиг үе эхэлнэ. Хөрсний усны түвшинтэй холбоотойгоор Туул гол татрах эсэх асуудал яригдах учраас усны асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. 5-10 жилийн өмнө ус багаслаа гэж ярьдаг байсан бол одоо усны хомсдол гэж ярьдаг боллоо. Боломжит усныхаа ашиглалтад анхаарал хандуулах ёстой.