Цаг үеийн мэдээ

Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80.6 хувь нь зудын нөхцөл байдалд байна.

21.8 нь төмөр зудын

52.3 цагаан зуд

25.9 хувь нь цагаанаар зудархуу.

Малчдад учирч буй хүндрэл бэрхшээлийн судалгаанаас харвал:

Өвч тэжээл дууссан

Хүнс хоолны хэрэгцээтэй

Түлээ түлшний тасалдалтай

Эрүүл мэндийн тусламж шаардлагатай байна.

Хамгийн гол нь зам харгуй гаргах тусламж шаардлагатай байгааг малчид хэлж байгаа.

Хоёрдугаар сарын 19-22-ны өдрийн хооронд:

154 сумын 2,829 малчин өрхөд 465.5 тонн өвс

36,108 малчин өрхөд 2,079 тонн тэжээл

7,986 км хаагдсан замыг давхацсан тоогоор 2,927 алба хаагч, 1283 техник ажилтан зохион байгуулсан.

Улс орон даяар өрнөж буй тусламжийн аян:

 УОК-оор дамжуулж зарим ААН байгууллагаас тусламжууд ирж байна. Одоогийн байдлаар нийт 1.6 тэрбум төгрөгийн хандив тусламж цугласан.

22 ААН-ийн 1,039,826,214 төгрөгийн мөнгөн хандив, тусламж дансанд төвлөрсөн.

562,050,000 төгрөгийн бараа материалын тусламж ирсэн.

Эдгээр тусламж төрийн сангийн дансанд төвлөрсөн. УОК-ын Шуурхай штабаас малчдын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа цэгүүдэд эдгээр тусламжийг хүргэх ажлыг зохион байгуулж явж байгаа. Малчдад тусламжууд тасралтгүй хүрч байна.