Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн сард явагдсан Насанд хүрэгчдийн УАШТ-ий 72 кг-ийн жинд зодоглож хүрэл медаль хүртсэн Д.Цогзолмаа тус тэмцээний 68 кг-аас мөнгөн медаль зүүсэн өсвөрийн Ази тивийн аварга Э.Одзаяа нар учраа тааран барилдав. 

23 хүртэлх насны УАШТ-ий 72 кг-ийн жинд өрнөсөн тэдний өрсөлдөөнд цэргийн дэлхийн аварга, 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Д.Цогзолмаа өрсөлдөгчөө яллаа.