Цаг үеийн мэдээ

ОРХОН АЙМАГ БИЕ ДААЖ ӨВС ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛСЭН НЬ ЗЭРГЭЛДЭЭ АЙМАГ СУМДАД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

2024 оны 11 дүгээр сараас хойш 42 удаагийн цас орсон. Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Орхон аймгийн хэмжээнд цагаан зудархуу гэх ангилалд байна. Тус аймагт 994 малчин өрхийн 175320 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Хил залгаа нутгуудад 369 өрхийн 63.3 мянган толгой мал өвөлжиж байна.

Эрсдэлт бүлэг гэж үзэж 704 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 135 малчин өрхийн 45 мянган малд гоц халдварт өвчний идэвхтэй болон идэвхгүй тандалт судалгааг хийжээ.

Улсын нөөцөөс Орхон аймагт хуваарилагдсан тэжээлийг хүндрэлтэй бусад 2 аймагт хуваарилах саналыг гаргалаа. Аймаг өөртөө өвсний болон тэжээлийн нөөц бүрдүүлсэн нь өвөлжилт хүндэрсэн зэргэлдээх аймгуудад эерэг нөлөө үзүүлж байна.