Цаг үеийн мэдээ

Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Б.Болор тэмцээний талаарх мэдээллээ хуваалцан уриалга дэвшүүлжээ. Түүний мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр “Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч Б.Болор байна. Дэлхийн миссийн тэмцээнд ирснээс хойш маш гайхамшигтай найман өдрийг өнгөрүүллээ. Өнөөдөр бид Энэтхэг улсын Нью Дэли хотоос Мумбай хотод ирээд байна. Дэлхийн миссийн эцсийн шалгаруулалт гуравдугаар сарын 9-ний өдөр Мумбай хотноо болно. Олон хүн надаас асуусны дагуу би та бүхэнд Дэлхийн миссийн чухал шалгаруулалтуудын нэг болох “Мультимедиа авардс буюу сошиал медиа” шалгаруулалт хэрхэн явагдах талаарх мэдээллийг хүргэе гэж бодлоо.

71 дүгээр Дэлхийн мисс тэмцээний сошиал Мультимедиа авардс шалгаруулах үйл явц MISS MONGOLIA WORDS фэйсбүүк пейж хуудас байгаа. Мөн миний хувийн фэйсбүүк аккаунт болох Bolor Bat-Erdene, мөн инстиграмм аккаунт, MISS WORLD албан ёсны веб сайт missworld.com, missworld албан ёсны пейж хуудас зэрэг платформууд дээр Монгол Улсыг хэрхэн яаж дэмжиж байгаагаар, Монгол Улсын оролцогч хэрхэн хандалт өндөр байгаагаас шалтгаалан Мультимедиа авардс шалгаруулалт шийдэгдэнэ. Түүнд та бүхэн яаж оролцох ёстой вэ гэхээр Мiss world тэмцээнд оролцож байгаа оролцогчийн өдөр бүр тавьж буй мэдээ мэдээлэл, сонин сайхны талаар хуваалцаж буй постууд бүгд хандалт өндөртэй байх ёстой. Лайк, шэйр, коммент сайтай байх ёстой гэсэн үг. Мөн missworld албан ёсны веб сайтад бүх улсын гоо бүсгүйчүүдийн хувийн профайл байдаг. Түүнд бүх линк холбоосууд, холбогдож болох бүх аккаунтуудын холбоосуудыг тавьчихсан байгаа. Тиймээс тийш хандаж Монгол Улсынхаа оролцогчийн профайл руу хэрхэн олон хүн хандаж орж сонирхсон байна гэдгээр оноо нэмэгдэж тооцогдоно. Тэгэхээр намайг дэмжиж байгаа хүмүүс миний өөрийн аккаунтуудад оруулж байгаа бүх пост, мэдээлэлд хандалт өгөөрэй. Мөн missworld албан ёсны веб сайт missworld.com руу зочилж миний хувийн профайл руу нэвтрэн хандалт сайн өгөх хэрэгтэй. Мissworld албан ёсны пейж рүү нэвтрэхдээ Мongolia нэрийг дэмжин бичиж үлдээгээрэй.

Хэрэв та бүхэн харсан бол бусад орны миссүүд маш их хандалт авч, маш хүчтэй өрсөлдөөнийг бий болгож байгаа. Манай монголчууд хэдий цөөхүүлээ ч гэсэн эвлэлдэн нэгдэж чадвал ямар хүчтэй вэ гэдгийг харуулаасай хэмээн би маш их хүсч байна. 

Намайг одоо хүртэл чин сэтгэлээсээ дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ энэ их эрч хүч, надад өгч буй урам зоригоор цэнэглэгдэж тэмцээндээ амжилттай оролцоод, бүх чадлаараа хичээн явж байгаа шүү. Та бүхэндээ маш их баярлалаа” гэв.

С.ОТГОН

Таны сурталчилгаа