АН-ын гишүүдийн төлөөллөөс “УИХ-ын гишүүд, намын дэргэдэх байгууллагын дарга нар, луйварчдыг жагсаалтад оруулахыг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн Г.Хажидмаа:
-АН 2024 оны Их хуралд нэр дэвших лидерүүд, аймаг, дүүрэг, нийслэл, улсын хэмжээнд нэр дэвших хүмүүсээ анхан шатны гишүүдээсээ сонгоё гэдэг санал гаргасан. Зургадугаар сард явагдах сонгуулийн тухай хуультай холбоотойгоор жагсаалт гэж аймшигтай, луйварчдын төрд орж, орогнож суух, ял наймаалцаж Их хурлын гишүүн болох аймшигтай зүйл гараад иржээ. Үнэнч шударгаар 2024 оны сонгуульд АН орж, Монгол орны дарангуйлал, нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлын ард гарахын тулд өнөөдөр АН маш ёс зүйтэйгээр нэр дэвшигч нараа сонгож, анхан шатны гишүүдээсээ саналыг авч, УИХ-д нэр дэвших лидерүүдээ сонгуульд илгээмээр байгаа юм.
АН-аас нэг ч сөрөг хүчин хийсэнгүй. Морь унаж, гоё дээл өмссөн дарга нар л АН-д байна. АН-ын удирдлагууд болох Л.Гантөмөр, С.Баярцогт нар МАН-ын гишүүдтэй идэж, ууж шоуддаг. Гарч ирээд АН-ын гишүүдээ худлаа ярьдаг. Эдгээр хүмүүсийг би дэвшүүлэхгүй. Маш мундаг залуус зөндөө гарч ирсэн. Эдгээр залуусаа улс төрд илгээмээр байна. Л.Гантөмөр, С.Баярцогт нар МАН-ынхны өрөөнд орж, Л.Оюун-Эрдэнэтэй нийлж ялаа наймаалаад одоо байгаа Их хурлын гишүүдийн ялыг наймаалцаж, жагсаалтад оруулахын тулд маш олон АН-ын төлөөх гишүүдийн нурууг авч байна.