Цаг үеийн мэдээ

Дэлхийн залуучуудын их наадамд 180 гаруй улсын 20 гаруй мянган төлөөлөгч оролцож байна. Уг их наадам ОХУ-ын Сочи хотын “Сириус” төвд нээлтээ хийлээ. Их наадмын хүрээнд олон соёл, боловсролын арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно. Наадмын үеэр хамтын ажиллагаа, нөхөрлөл, ирээдүйн хөгжлийн үндсэн зорилтуудын талаар залуус хэлэлцэх юм. Их наадмын нээлтийн ажиллагаа: Хайрын тухай, зөв сонголт, хөгжил гэсэн уриа доор боллоо. Нээлтийн ажиллагаанд 300 гаруй үндэстэн ястны төлөөлөл оролцсоноороо онцлог боллоо. 

Дэлхийн залуучуудын их наадмын оролцогч М.Энхболд: "Би монгол улсаа төлөөлөн ирсэн том багийн бүрэлдэхүүнд багтсандаа баяртай байна. Энд бүх тивийн 180 орны залуус дэлхийн нийтийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхээр цугларчээ. Зохион байгуулалт, найрсаг байдал нь надад үнэхээр таалагдаж байна"

Их наадам нь дэлхийн боловсролын төв болоод зогсохгүй оролцогчдод зориулан соёл урлаг, спортын арга хэмжээнүүдийг зохион явуулж байна. Мөсний шоу, урлагийн тоглолт гээд олон соёл урлаг спортын арга хэмжээ өдөр болгон болно. Мөн оролцогчид өөр өөрийн орны онцлогоо харуулсан үзүүлбэрүүдээ ч үзүүлж байна. 

Их наадамд мөн Их британи, АНУ, Герман, Франц, Энэтхэг болон бусад орноос ирсэн дипломатчид, эрдэмтэд, бизнесийн салбарынхан, урлагийнхан гээд 10 гаруй мянган гаруй зочин төлөөлөгчид иржээ. Ийнхүү дэлхийн залуучуудын их наадам нээлт хийж, амжилттай үргэлжилж байна.