Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалтад оролцож буй Япон Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан захирал Ж.Миүра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар дэд сайд Б.Баярмагнай Монгол, Япон хоёр орны “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааны үндсэн дээр хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид Батлан хамгаалах яамд хоорондын батлан хамгаалах аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтыг бэхжүүлэх, Япон Улстай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийлэв.

Япон Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан захирал Ж.Миүра Япон, Монгол хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, яриа хэлэлцээний уулзалтыг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа тодотголоо.

Таны сурталчилгаа