Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Новосибирск хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин, профессор, Новосибирскийн хүндэт иргэн Л.В.Мясниковойн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаан болжээ.

Уг уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар /баритон/ тэргүүн байрын шагнал хүртжээ. Энэхүү уралдаанд ОХУ-ын уран бүтээлчдээс гадна Хятад, Монгол, Казахстаны уран бүтээлчид өрсөлдсөн байна. Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVII уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан нэгэн юм.

Л.Бүүвэйбаатар нь 2016 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж буй бөгөөд 2012-2016 онд гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн удирдлагад дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн.

Түүний хувьд “Макбет”, “Кармен”, “Травиата”, “Тоска”, “Севилийн үсчин”, “Увидаст лимбэ”, “Евгений Онегин”, “Учиртай гурван толгой”, “Чингис хаан” зэрэг Монголын тайзнаа тавьсан бүхий л шилдэг дуурьд гоцолсон юм.

Таны сурталчилгаа