Цаг үеийн мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн “20 мянган айл малгүй болж, 20 сая мал зүй бусаар хорогдоно” гэсэн судалгаа бол бодитой тоо. Урьдчилан арга хэмжээ авах шаардлага байна. Бидний зүгээс малчдын зээлийг тэглэх асуудлыг ярьж байгаа. Зарим хүмүүст ташаа ойлголт байна. Малын хорогдолгүй малчдын зээлийг тэглэхгүй. Малаа 50-иас дээш хувь алдсан малчид дээр малын тооллогыг дахин явуулаад зээлийг тэглэх байр суурь дээр гишүүд байгаа.

Дараагийн том асуудал бол малжуулах хөтөлбөр. ХНХ-ын сайд Х.Булгантуяатай уулзахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг байгаа. Үүнээс 20-30 тэрбумыг төсөвлөх боломжтой байгаа. Энэ бол бага мөнгө. 

 

Таны сурталчилгаа