2024 оны 4-р сарын 3-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны биеэ хэрхэн авч явахаас таны ажил үйлс, амжилт ололт шалтгаална. Бүр цаашдын амьдрал тань ч ихээхэн хамаарна. Хий хоосон мөрөөдөж, түүндээ автан суух нь таныг юунд ч хүргэхгүй гэдгийг санаарай. Өнөөдөр хүлээж байсан хариултаа авч чадахгүй сэтгэлээр унана. Таны хувьд өөртөө олгосон боломжоо дахин алдахгүй байхад анхаар. Хувь заяаны өөрчлөлттэй учирвал эр зоригтой байгаарай.
Үхэр: Итгэл алдаж шаналах өдөр. Итгэж явсан хүн тань итгэл алдах хамгийн сэтгэл гонсойх таагүй мэдрэмжийг мэдрэх болно. Та хэн нэгнийг буруутгахаас илүүтэй өөрийнхөө хаана алдсаныг олж харах хэрэгтэй. Өөрийн хяналтаа алдах хэрэггүй. Эргэн тойрныхонтой харьцах харилцаанд олон асуудалтай тулгарч мэднэ. Таны өмнө ямар ч муу сэтгэлтэн, өшөөтөн гарч ирсэн түүнийг хажуугаараа зүгээр өнгөрүүл.
Ихэр: Таны хувьд цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх бүхий л зүйлийг хийж, бодож сэтгэх гэж оролдох ч нөхцөл байдал таныг өөрөөр байлгахыг хүснэ. Мөнгө санхүүгийн холбогдолтой ажлаас холуур байх нь өлзийтэй. Эрчүүд өөрийн чадварт найдан зарим тохиолдолд хамгийн төвөгтэй ажлыг барьж авна. Гэвч энэ нь тэдний хувьд дуртай зүйл нь байна.
Мэлхий: Энэ ордны бүсгүйчүүдэд албан тушаал ахих, зэрэг нэмэх зэрэг дээшилж дэвших боломж гарч ирнэ. Бизнес, худалдаа арилжааны салбарт идэвхтэй байх нь ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Та бусдыг даган дуурайх бус бусдаас онцгой сэтгэж, илүү гарахыг илүүд үзнэ. Энэ нь таны тархийг ихээхэн гашилгах болно. Зүүдээ манаж хоновол тайлал нь таны талд эерэг байх болно.
Арслан: Мөнгө төгрөг олох, шинэ эх үүсвэрийг идэвхтэйгээр эрж хайх, эргэлзээтэй саналуудаас зайлсхийхийг зөвлөж байна. Таны хувьд ихээхэн сэрэмжтэй байх өдрүүдийн нэг юм. Ганцаар сэдсэн ажил тань бүтэлгүйтэж магадгүй тул тохиромжгүй үед нь боломжгүй зүйлийг хийх гэж зүтгэх хэрэггүй. Та энэ удаа бусдын дэмжлэгийг авч чадахгүй.
Охин: Зөрчилтэй өдөр. Цаг үеэ олоогүй өгөөмөр зан, энэрэнгүй сэтгэл нь эрчүүдийг хоёрдмол байдалд хүргэнэ. Өөрийн өнцгөөс харахад ямар ч алдаагүй, өөгүй байх ч өөр хүний өнцгөөс харахад өө сэв олныг харах хүмүүс ч олон учирна. Дотоод таагүй байдлыг үүсгэж, хувийн харилцаанд тэнцвэргүй байдлаар илэрч, бусадтай зөрчилдөж магадгүй. Аль болох дунджийг баримтлан тайван байхыг хичээгээрэй.
Жинлүүр: Зарим нэг төлөвлөөгүй уулзалт, ажлуудаас болж гол хийж байсан зүйлээ орхигдуулснаас нэлээд хугацаа алдаж, цаг хугацаандаа багтахгүйд хүрнэ. Таны хувьд алдсанаа нөхөх журмаар нэлээд ачаалалтай, шуурхай ажиллах шаардлага гарч мэднэ. Хосуудын харилцаа эрчүүдийн гэмшил, аргадлаар эргээд хивэндээ орно.
Хилэнц: Шашин шүтлэг, гүн ухааны талаар багагүй судлах, ярилцах завшаан гарч ирнэ. Тантай ярилцагч нэгэн нь таны сонирхлыг татан, улам ихийг хуучлахыг хүсэж нэг ёсондоо та түүнд зөв тал руугаа уруу татагдах болно. Гэрээ хэлэлцээр, тохиролцоо зэрэг нь бичгийн түвшинд бэлтгэгдэж байгаа тул та бусад асуудлууддаа гол анхаарлаа хандуулаарай.
Нум: Түгшүүртэй өдөр. Таны санаа зовж байсан зүйл тань удаан хугацаанд үргэлжлэхгүй боловч таныг ихээхэн ядрааж магадгүй. Сэтгэл санааны дарамтад оруулж, эрүүл мэндэд тань ч нөлөөлж магадгүй. Хамгийн дотнын найзаас тань хувийн бизнестэй болох боломжийн санаа тавьж магадгүй. Сонсонгуутаа л үгүйсгэх гэлгүй сайтар тунгаан бодож хариу хэлээрэй.
Матар: Санаанд оромгүй зүйлээс болж даргатайгаа, эсвэл захиалагчтай муудалцаж магадгүй. Хэн хэнд нь буруу байгаа бол харилцан буулт хийж учраа олохыг хичээ. Түрэмгий зан, хэт сүржин байдал тань нөхцөл байдлыг хурцатгаж мэднэ. Ном дэвтэр шагайж, оюун ухаанаа тэлэх, үнэт мэдлэг олж авна. Сэтгэл санааны тэнцвэргүй байдал ноёрхоно.
Хумх: Тэвчээр шаардсан өдөр. Ажил хэргийн холбоотой хүмүүстэй ойлголцож, яриа тохирч чадвал бодсон санаснаа гүйцэлдүүлж амжилт олох болно. Ямар ч таагүй үйл явдал тохиосон тайвнаар хүлээн авч ойр дотнын хүмүүсийн дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Та өөрийн бардам зангаа дарж, өөрийгөө ялан дийлж сурахыг зөвлөж байна.
Загас: Өөдрөг өдөр. Санхүүгийн байдал тань тааламжтай, хангалттай зарлага гаргасан ч хүрэлцэхүйц хэмжээнд ирсэн байна. Гэсэн хэдий ч ойрын хугацаанд эд хөрөнгө авах, ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэй зарлага гаргахгүй байх хэрэгтэй. Харин аялал зугаалгаар явах, бизнесийн үйл ажиллагаагаа ахиулах зэрэгт тохиромжтой байна. Таны эхлүүлсэн сайтар боловсруулсан ажил тань амжилттай байх болно.