Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 24

2024.04.03 / ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН

ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 06.26-19.25

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 4 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 24, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:26-19:25. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.