Цаг үеийн мэдээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих сар болгож аян, арга хэмжээг зохион байгуулж ирсэн. 

Үүнтэй холбогдуулан Мөрдөн байцаах албанаас алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын ойлголт,  эрүүл мэндийн боловсрол олгох, зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарыг “Нэгдүгээрт эрүүл мэнд” уриатай аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. 

Аяны нээлт Мөрдөн байцаах албанд болж, албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах болон алба хаагч нар хамрагдсан юм. Энэхүү аян, арга хэмжээг зохион байгуулснаар алба хаагч, ажилтнууд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлж, хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгтэй болдог ихээхэн үр дүнтэй ажил билээ.