Цаг үеийн мэдээ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг БНСУ-д сурталчлах, аяллын онцлох 5 хөтөлбөрийг танилцуулах "Go Mongolia" арга хэмжээг 3 дугаар сарын 28-ны өдөр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Солонгосын зах зээлд ажилладаг тур оператор компанийн төлөөллөөс бүрдэх "МОКТА холбоо"-той хамтран зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд Солонгос Улсын бизнесийн болон улс төр, аялал жуулчлал, урлаг соёл, зорилтот аяллын нөлөөлөгчид, тикток, youtube, instagram, naver blog зэрэг цахим сүлжээний идэвхтэй контент бүтээгчдийн 400 орчим төлөөлөгч оролцлоо. 

Таны сурталчилгаа