Тул загас нь хилэмний дараа орох манай улсын хамгийн том загасны нэг юм. Дэлхийд таван зүйлийн тул загас байдгаас манайд Сибирь тул /Hucho taimen pallas/ гэсэн зүйл нь тархсан байдаг. 1943 онд 2 метрээс илүү урттай, 100 кг-аас дээш жинтэй тул загас тэмдэглэгдсэн байна.
Байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас голын гольдрол, усны чанарт өөрчлөлт орж байгаа нь дэлхийн Яргайтан овгийн хамгийн том загас болох Тул мөхөх эрсдэлд хүргээд байна.
Тул загас нь голын экосистем, байгалийн тэнцвэрт байдлыг илэрхийлэгч үнэт амьтан билээ. Голын бусад загастай харьцуулахад маш урт насладаг буюу хамгийн багадаа 55 наслах чадвартай. Байгалийн олон саад бэрхшээлийг даван туулж хүнтэй адил урт насалж буй тул загасаа хамгаалахыг уриалж байна.
Засгийн газрын 2005 оны 264 дүгээр тогтоолоор тул загасыг "Ховор амьтан"-ы жагсаалтад оруулсан. Хэдийгээр агнуурын өндөр ач холбогдолтой загас боловч манайд төдийгүй дэлхийд тархац нь хумигдан ховордож байгаа учир нөөцийг зохистой ашиглах зайлшгүй шаардлагатай юм.
Монгол загасны хаан загас нь тул бөгөөд Хулд овгийн загасны хамгийн том нь юм. Тул загасыг цэнгэг усны орчныг тодорхойлогч хэмжүүр гэдэг. Усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул эрүүл байвал түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг мэдэж болдгоороо ач холбогдолтой юм.
Биеийн хэмжээ нь нарийвтар, уртавтар, толгой хавчиг, ам том, дээд доод эрүү тэгш байдаг. Нурууны өнгө хүрэн бараан, далбааны харалдаа өөхөн сэртэнтэй, бүх сэлүүр далбаа нь улаавтар өнгөтэй. Үржлийн үед нь бие нь зэсэн улаан өнгөтэй болно. Тул загас анх үржилд ортлоо 6-7 жил болдог, бас гучаас дээш насладаг.
түвшин
2024-04-29
ёисрөбирөиө
түвшин
2024-04-29
ёисрөбирөиө
Лхагвабаяр
2024-10-09
Гоё хөөрхөн загас байна