Цаг үеийн мэдээ

Сонирхогчийн боксоос мэргэжлийн бокс руу ороод байсан Монгол Улсын тамирчин Э.Цэндбаатар эх орондоо ирлээ. Тэрбээр мэргэжлийн бокст 9 тулаан хийхдээ 9 ялаад байгаа. "Олимпийн эрхийн тэмцээний сорилд оруулж өгөөч" хэмээх хүсэлтийг Монголын боксын холбоонд гаргаж, Холбоо хүсэлтийг хүлээн авсан хариугаа хэлсэн тул ийнхүү эх орондоо ирж байгаа аж. 

Тэрбээр "Тэр бүх бүснүүдийг монголдоо авчирахыг хүсч байна. Би шууд олимпод явъя гэж хэлээгүй. Сорилд орно. Одоо миний жинд дүү нар байгаа. Шударга өрсөлдөнө. Түүнээс шалгарсан нь олимпод явна. Би алтан медалийг эх орондоо авчирна гэж бодож байна" гэв.

С.ОТГОН