Цаг үеийн мэдээ

Тайваньд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 4 хүн амь эрсдээд байна.

Тайванийн зүүн эргийн ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр өглөө 07:58 минутад бүртгэгдлээ. Тус бүсэд 25 жилийн хугацаанд хамгийн хүчтэй газар хөдөлсөн тохиолдол болж байна. 1999 онд Тайваньд 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2,400 орчим хүн амиа алдаж байжээ.

Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас Тайвань, Японы өмнөд эрэг, Филиппин болон бусад хөрш орнуудад 3 метр хүртэл өндөр цунамигийн давлагаа үүсэж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг дохиог асаасан байсан ч аюулгүй өнгөрчээ. АНУ-ын Газарзүйн судалгааны төв газар хөдлөлтийн голомтыг Тайванийн Хуалиен хотоос урагшаа 18 км-ын зайд хөрсний гүний 15,5 км-т бүртгэсэн байна. 

Газар хөдлөлтийн улмаас Тайванийн 10,000 гаруй айл өрх, 91,000 иргэн гэрэл цахилгаангүй болсон гэдгийг Тайпауэр цахилгаан холбооны компаниас мэдэгдсэн байна. Тайваний зүүн бүсэд галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэгчлэн хориглосон байна.

Тайваний нутаг даяар 26 барилга барилга нурсны дотор олон тооны иргэд гацжээ. Тэдгээр иргэдийг эсэн мэнд аврахын тулд аврагчид яаравчлан ажиллаж байна. Газар хөдлөлтийн голомт бүртгэгдсэн Хуалиен хотод 15 барилга нуржээ. 

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртсэн гэж мэдээлж байна. 

 

Таны сурталчилгаа