Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-19-ний хооронд зохион байгуулж байгаатай холбоотой Сүхбаатарын талбайг Зам цэвэрлэгээний тусгай зориулалтын шүүртэй машин болон бороожуулагч машинаар цэвэрлэлээ. Мөн хөшөө дурсгал угааж арчлах ажил хийж гүйцэтгэлээ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.