Цаг үеийн мэдээ

Нийслэлийн прокурорын газраас Киргиз, Казакстан Улсын нэр бүхий 3 иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн Б.С, Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Б.Д, Г.А нар нь гадаад улсын иргэдийн арилжааны банкны цахим картуудыг Монгол Улсын банкны пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтай уншуулж, бусдад нийт 177,833,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор үнэт эдлэл, гар утас, таблет зэрэг эд зүйлсийг худалдан авч, бусдад дахин худалдан борлуулж мөнгө угаасан,  цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /Хулгайлах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.