Цаг үеийн мэдээ

Эхлэл электроникс компанийн маркетингийн менежер О.Тэгшбаяртай ярилцлаа.

- Эхлэл брендийн талаар товч танилцуулахгүй юу?

- Эхлэл брендийн талаар хэрэглэгчид ихэнхдээ гар утас, түүний дагалдах хэрэгслээр нь мэддэг. Эхлэл бренд нь группын бүтцээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.  2017 оноос эхэлсэн түүхтэй. Одоогоор нийт 8 охин компанитай болж өргөжин тэлжээ. Эхлэл Электроникс ХХК нь Эхлэл брендийн хоёр дахь охин компани болон 2019 онд үүсгэн байгуулагдаж  гар утас, түүний дагалдах хэрэгслийн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, худалдаагаар дагнан ажиллаж байна. “Эхлэл бренд” ХХК болон түүний нэгдэл компаниуд нь 2017 онд Мэдээлэл Технологийн Академи нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө электрониксын худалдаа, үйлдвэрлэлийн салбарт голлон үйл ажиллагаа явуулж байгаа. 200 гаруй ажилтантай 10 охин компани бүхий групп компанийн бүтэцтэй болон өргөжжээ. Гар утасны зах зээл дэх ухаалаг утасны байр суурь нэмэгдэж, давамгай болж эхлэхийн сацуу бид өөрсдийн онцлог бүхий гар утсыг Монголдоо үйлдвэрлэн, тус бүтээгдэхүүнээр Монгол хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээг хангах, мөн Монгол Улсдаа технологид суурилсан боловсролын салбарыг хөгжүүлэх том зорилго тавин судалгааны ажил, бизнес тэлэлтийн сувгуудыг эрэлхийлэн ажиллаж эхэлсэн нь 2019 он билээ. Одоогийн Эхлэл Электроникс ХХК нь үүсгэн байгуулагдаж Монгол Улсдаа дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон гар утасны дагалдах хэрэгслийн үйлдвэртэй болж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

-Та бүхний эрхэм зорилго юу вэ?

- Салбар бүртээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө тогтвортой, итгэлтэй, тэргүүлэгч бизнесийг хөгжүүлнэ гэсэн эрхэм зорилгоор нэгдсэн хамт олон. Бидний алсын хараа "Үндэстэн дамнасан, дэлхийд өрсөлдөх, олон улсын корпорац болох" юм. Үргэлж анхдагч нь, Win-win түншлэл, амлалтдаа хүрэх чин хүсэл, тасралтгүй хөгжих, буцааж өгөх гэсэн үнэт зүйлсэд тулгуурлан ажиллаж байна.

- Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний талаар ярихгүй юу?

- “Эхлэл Электроникс” ХХК нь сүүлийн 4 жилийн хугацаанд үндэсний технологийн брендийг хөгжүүлэх гэсэн үндсэн зорилготой ажиллаж байсан бол ирэх 5 жилийн хугацаанд салбарын зах зээлд шууд нөлөөлөхүйц нэр хүндтэй, технологийн салбарт  тэргүүлэгчдийн эгнээнд нэгдэж, салбарын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болохоор зорин ажиллаж байна. Бид үйл ажиллагаандаа ODM (Original Design Manufacturing) болон OEM (Original Equipment Manufacturing) гэсэн олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн хэлбэрийг баримтладаг. ODM нь оргинал дизайн үйлдвэрлэгч гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд компани эсвэл хувь хүний техникийн үзүүлэлтүүдийг авч, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн загвар, дизайныг гарган үйлдвэрлүүлдэг загвар юм. Давуу тал нь компани техник хангамжийг бүрэн загварчлахгүйгээр, үйлдвэрлэлийн байгууламжид хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөрийн гэсэн концепци бүхий бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах боломжийг олгодог. ODM загварыг бид ухаалаг утас, цаг, Bluetooth чихэвчний үйлдвэрлэлд ашиглаж байна.

Харин USB, утастай чихэвч, цэнэглэгч, зөөврийн цэнэг хураагуур зэргийг үйлдвэрлэхэд OEM загварыг ашиглаж байгаа буюу бүтээгдэхүүний түүхий эдүүдийг дагнасан үйлдвэрүүдэд захиалан үйлдвэрлүүлж, угсралт болон чанарын баталгаажуулалт, бүтээгдэхүүний тест, туршилтыг явуулж, хэрэглэгчдэд чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаж байна.

-Танай бусад брендүүдээс онцлох давуу тал юу вэ?

- Олон улсын брендүүдээс дурдвал "Apple" компани гэхэд төхөөрөмжүүдийнхээ ажиллах систем, дизайн гэх зэргийг өөрсдөө боловсруулдаг ч бүтээгдэхүүнүүдээ угсрах том үйлдвэргүй ба iPhone утасныхаа эд анги бүрийг өөр өөр улсуудаас татан авч, угсрах ажлыг нь "Foxconn" болон "Pegatron" гэх Тайванийн хоёр  компаниар гүйцэтгүүлдэг. Энэ нь бүтээгдэхүүний өртөг зардлыг хамгийн бага түвшинд барих боломжийг олгодог юм. Манай гар утас, түүний дагалдах хэрэгслийн үйлдвэр нь үйл ажиллагаандаа дээр дурдсан ODM болон OEM загварыг ашиглаж байгаа. 2019 онд анх ашиглалтад орсноосоо хойш дөрвөн жилийн хугацаанд нийт 300.000 гаруй утастай чихэвч, 500.000 гаруй цэнэглэгч, 6.000 ширхэг ухаалаг утас болон бусад 1.000.000 гаруй гар утасны дагалдах хэрэгсэлийг OEM загвараар үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэжээ.

OEM загварын үйлдвэрлэлд гагнагч машин, цутгалтын машин, даралтын машин, сүлжмэл бүрээсийн машин, шалгах машин зэрэг дараах тоног, төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа ба элэгдлийг хорогдуулсан дүнгээр 132 сая төгрөгийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эзэмшиж байна.

Үйлдвэрлэлийн үйл явц нь үр ашигтай, байгальд ээлтэй үйл ажиллагаа бүхий өндөр чанартай бүтээгдэхүүнийг бий болгох хамгийн сүүлийн үеийн техник техинлогийг ашигладгаас гадна, тогтвортой арга барил, дахин ашиглах боломжтой материалыг ашиглах замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахыг зорин ажиллаж байна. Бид аль болох дахин боловсруулах боломжтой материал, тухайлбал биологийн задралд ордоггүй хуванцар, дахин боловсруулсан материалаар хийсэн савлагаа зэргийг ашигладаг. 

- Ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бэ?

- Эхлэл Электроникс нь ухаалаг утас-1 төрөл, утастай чихэвч-4 төрөл, Bluetooth чихэвч-4 төрөл, Ухаалаг цаг-4 төрөл, USB-4 төрөл, Adapter-4 төрөл, Car adapter-2 төрөл, Power bank-3 төрөл, дугаар тогтоогч-1 төрөл зэрэг нийт 20+ нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд байна.

- Defender ухаалаг утасны бусад утаснаас ялгарах ялгарал юу байв?

- Хэд хэдэн ялгарах тал бий.

• Энэхүү ухаалаг утас нь  Монгол орны эрс тэс уур амьсгал, байгалийн онцлогт тулгуурлан Монгол улсын ухаалаг утас хэрэглэгчдийн ухаалаг утасны эвдрэл гэмтлийн судалгааны үндсэн дээр Олон улсын IP68/69K буюу Ус, Тоос шороо, Доргилтын хамгаалалттай ба АНУ-ын цэргийн стандарт болох MIL-STD-810 үнэлгээний дагуу  -40С +70С хооронд хүнд нөхцөлд ашиглах шалгалтыг давж магадлан итгэмжлэгдсэн. Энэхүү үнэлгээг хангасан тул ямар ч нөхцөлд ажиллагааны доголдол гарахгүй хэвийн ажиллах баталгаа болж байна.

Өдөр тутмын тасралтгүй хэрэглээнд бүрэн ажиллах хүчирхэг 7500 mAh цэнэг багтаамжтай бөгөөд бүх үүрэн холбооны сүлжээг бүхий нөхцөлд дэмжин ажиллах нөхцөлийг бүрэн хангасан. 2022 онд танилцуулагдсан Android 13 үйлдлийн системийг MediaTek Helio P60 MT6771-тай хослуулсан нь CorePilot™-ийн тусламжтайгаар СРU нь өндөр нарийвчлалтай тоглоом, видео эсвэл олон үйлдэлт программуудад зориулж Defender ухаалаг утсыг гацалтгүй жигд, ямар нэгэн халалтгүй , гэхдээ найдвартай хурдан ажиллуулахын тулд бүтээгдсэн . Багтаамжийн хувьд 128 GB суурь багтаамж, нэмэлтээр 1TB хүртэл суурилуулах боломжтойгоор бусад ухаалаг утаснаас ялгарна.

Монгол хүнд Монгол утас буюу Эхлэл брэндийн “Defender” ухаалаг утас

Орчин үеийн брэндийн арга техникийг үндэслэгч,  дизайнер Валтер Ландор “Бүтээгдэхүүнийг үйлдвэрт хийдэг, харин брэнд оюун санаанд бүтдэг” хэмээн хэлж байсан.Тэгвэл түүний хэлсэнчлэн Эхлэл брэндийн үйлдвэрлэл БНХАУ-д буй ч энэхүү брэндийн үндсэн концепц нь Монголд, монгол хүний оюун ухаанд буй.

• Ухаалаг утасны тухайд гэвэл бусад бүх улс орнуудын ухаалаг утас үйлдвэрлэгчид тухайн орны иргэдийн хэрэглээнд нийцүүлэн тусгайлан анхаарч бүтээдэг. Эхлэл брэнд ч Монгол хүний өдөр тутмын хэрэглээг хялбарчлах зорилгоор өргөн хэрэглээний бүхий монгол аппликейшнүүдийг default буюу үл устах хэлбэрээр суулгаж өгсөн.

- Энэ утас нь зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалагддаг вэ?

- Тус утас  нь  зах зээлд байгаа шинэ ухаалаг утасны дундаж үнээс  илүү хямд буюу 1,200,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн энэ дөрөвдүгээр сарын 1-ээс хаврын агуулах чөлөөлөх хямдралтай худалдаа зарлаж байгаа бөгөөд энэхүү бүтээгдэхүүнд 20 хувийн хямдрал зарлаж, бэлэгтэй худалдаалж эхэлж байна. Мэдээж энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авах хүсэлтэй хүн бүр зээлийн аппликейшнүүдийг ашиглан хамгийн уян хатан, таатай нөхцөлөөр урьдчилгаа төлбөргүйгээр нийт үнийн дүнг хуваан төлж авах боломжийг олгоно.

- Эхлэл брендийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч хаанаас худалдаж авах боломжтой вэ?

-Улаанбаатар хотод албан ёсны 2 дэлгүүртэйгээс гадна Монгол орон даяар 600 орчим гэрээт борлуулагчтай. Мөн манайхтай сошиал хаягаар холбогдон хүргэлтээр хүссэн бүтээдэхүүнээ авах боломжийг бид хэрэглэгчиддээ олгодог.

Албан ёсны зүүн бүсийн нэрийн дэлгүүр:

СХД, 15 дугаар хороолол, Шинэ Сандэй худалдааны төв, 1009 тоот

Албан ёсны баруун бүсийн нэрийн дэлгүүр:

БЗД, 15 дугаар хороолол, Централ Молл худалдааны төв, 1 давхарт тус тус байрлаж байна. Лавлах утас нь 7272-7580 дугаараар холбогдон мэдээлэл авч болно.