Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 25

2024.04.04 / ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН

ЗУРГААН ЦАГААН ШАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 06:24-19:26

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, Бархасбадь гараг. Билгийн тооллын 25, Булаагч одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 06:24 цагт мандаж, 19:26 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Ханш нээх улирал (15:05) эхлэнэ.