МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн ТОГТООХ нь:
1."Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, "Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт"-ыг 2 дугаар, "Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягт"-ыг 3 дугаар, "Сонгуулийн сурталчилгаа явуулсан тайлангийн загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Тагнуулын ерөнхий газар /П.Одонбаатар/, Цагдаагийн ерөнхий газар /Т.Сүхболд/, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Б.Билгүүн/-т тус тус даалгасугай.
3.Энэхүү тогтоол баталсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам батлах тухай" 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.