Цаг үеийн мэдээ

БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2024 оны 4 сарын 15-аас 6 сарын 30 хүртэл үргэлжлэх болсныг мэдэгдлээ.

БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн жил “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн (2024-2027) төлөвлөгөө боловсруулсан ба тус төлөвлөгөөний 2 дахь жилийн эхний арга хэмжээг энэ сарын 15-аас хэрэгжүүлж эхлэхээ Хууль зүйн яамнаас албан ёсоор зарлалаа.

Арга хэмжээ 2024 оны 04 сарын 15-наас 06 сарын 30-ны ням гараг хүртэл 77 хоногийн турш үргэлжилнэ.

БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний үеэр иргэдийн амьжиргаанд халдаж, аюулгүй байдалд заналхийлж буй гадаад иргэдийн өдүүлж буй гэмт хэрэг, гадаад иргэдийн хууль бусаар оршин суух явдлыг таслан зогсоох, албадан гаргах, хилээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авах зорилготой гэж мэдэгдэв.

Хэрэв шалгалтын үед шаардлагыг эсэргүүцвэл зарлан дуудах шийдвэр гаргаж журамлах ба баривчилгааны үед албан хаагчийн биед гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хэлмэгдүүлэхгүй, зохих журмын дагуу ажиллаж хүний эрхийг хамгаалахын төлөө байх болно гэдгээ илэрхийлжээ. БНСУ-ын Хууль зүйн сайд “Цагаачлалын бодлого бол гадаад ажилчдыг шаардлагатай салбаруудад зохих хэмжээгээр байршуулж, хууль бусаар оршин суухыг багасгах бөгөөд бид цаашид гадаад иргэдийн оршин суух асуудлыг зөв зүйтэй тогтоон хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно” гэсэн байна.

Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам