Цаг үеийн мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, байгаль эх болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Үнс нурмыг битүү тагтай саванд хийх

Ой, хээрт явахдаа тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх

Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах

Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэхийг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.