Цаг үеийн мэдээ

Санжаасүрэнгийн Зориг агуу хүн юм. Зориг эмгэнэлт үхлээрээ ч, эрхэм нэр төрөөрөө ч, хэлсэн үгсээрээ, хийсэн үйлсээрээ ч улс төрчдөд ашиг хонжоо, алт мөнгө, алдар одон шагнал болсоор байна. 

Зориггүй 26 жил өнгөрч буй ч  Зориггүй улс төр гэж үгүй. Харин Зоригоор хооллогсдод зориг гэж бол үгүй. Зоригийн хэрэг гэж ярьдаг. Зориг хэрэг хийгээгүй. Тэгэхээр Зоригийн хэрэг гэж үгүй. Зоригийг хөнөөсөн хэрэг гэж бий. Гэрт нь малгайгаа мартсан, амийг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж хоригдох нь хүртэл баатарлаг үйлсэд тооцогдож,  баатар цол хүртдэг.    

“Шинэ дэвшилт холбоо” МҮДН фракцын Да.Ганболд, Р.Амаржаргал, фортуна Н.Батбаяр, Ажнай Бат-Эрдэнэ нар Зоригийн хөшөөний газрыг зарж, зайлуулж холдуулаад ором дээр нь өндөр байшин босгохыг зөвшөөрч Э.Бат-Үүл гарын үсгээ зуржээ. Сайн эцгийн нэрийг гурав худалдана гэдэг. Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг нь хүртэл зарж амьдарна. Хувьсгалыг зоригтнууд хийж, новшнууд ашгийг нь хүртдэг гэдэг. Санжаасүрэнгийн Зориг монгол хүний саруул ухаанд итгэдэг байсан. Хөшөөг нь хүртэл зарж идэгсдийн саруул ухаанд Та итгэдэг үү?