Цаг үеийн мэдээ

Эмийн сонсголын эхний өдрийн үдээс өмнөх хурал үргэлжилж байна. Энэ үеэр Элэгний Б, Д вирустай тэмцэгчид ТББ-ын гишүүн үг хэллээ.

Би 420 хүнийг төлөөлж ирлээ. 150 мянга гэдэг тоо албан ёсны баримт гэж үзэж байна. Элэгний В вирустай хүмүүс элэг хамгаалах эм ууя гэхээр даатгалд байдаггүй. Оруулдаггүй. Хүний эмийн зөвлөлийнхөн үүнийг шийддэг юм билээ. Яам үүний төлөө явдаггүй бид гэж бид үзэж байна. Бүтэц, зохион байгуулалт байхгүй. Маш удаан яст мэлхийнээс дор ажилладаг. Асуудлыг шийдэж чадахгүй Өнөрөө даргатай бид маш олон уулзсан. Гарц гаргалгааг та нар олоод ирээч гэсэн. Биднээс асуудаг. Олоод өгч болно. Ард иргэд мэдлэг мэдээлэлгүй харанхуй хүмүүс биш. Бид В, Д вирустай хүмүүс уух эмийг хөөцөлдөж, Эмийн агентлагтай яриад оруулсан. Хүний эмийн зөвлөл л шийддэг юм билээ. Бидний амь нас цаг минутаар хэмжигдэж байгаа. Хүний эмийн зөвлөл хүний амьд явах үгүйг шийддэг юм билээ. Түүнийг бүр сайн шалгах ёстой гэж би үзсэн. 2023 оны аравдугаар сард би хөөцөлдөж байгаад хурлаар нь оруулаад, яаман дээр ирсэн. Яамны хүмүүс хөдөлдөггүй. ХЗДХ-ийн яаман дээр яваа, тэн, энд яваа л гэдэг. Бид хавдар болохоос нь өмнө эм уумаар байна. Сэргийлмээр байна гэв.

 С.ОТГОН