Цаг үеийн мэдээ

Эмийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр хэлэлцсэн асуудлыг хурлыг даргалагч эхлээд танилцууллаа. 

Эмийн сонсголыг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын шиүүн Ж.Чинбүрэн: Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтад анхаарал татах нэг зүйл байсан. Уналт таталтын эсрэг эм бүртгэх үйл явцад уналт таталтын эсрэг үйлчилгээгүй хоёр эм оруулсан ноцтой зөрчил илэрсэн. Гуя дагаж хүзүү гэгчээр уналт таталтын эсрэг чухал эмүүдийг бүртгэх явцад ийм хоёр эм орсон асуудал яригдлаа. Мөн эмийн үнийн таазыг тогтоох процесс шударга бус байна. 10 компанийн үнийн дунджаар хөнгөлттэй эмийн үнийг тооцдог. Гэтэл үнээ нэмчихдэг. Урьд нь хямд байсан эм одоо үнэтэй болчихлоо гэдэг зүйлийг иргэд ярьдаг. Энэ бүхэн өчигдөр нотлогдож харагдаж байлаа. Өөрсдийнхөө баталсан журмыг зөрчиж, 10 эм оруулна гэчихээд 11, 12, 13-ыг оруулдаг тухай ярилаа. Энэ мэт Хүний эмийн зөвлөлөөр оруулаад шийдэж болох асуудлыг шийдээгүй тухай яригдсан.

Хүний нөөц эмзүйч бэлтгэх сургалтын баазыг магадлан итгэмжлэгдэх гэж байгаа гээд чанаргүй сургалт хийж байгааг би сонслоо. Энэ мэт олон асуудлыг бид өчигдөр сонссон.