Цаг үеийн мэдээ

Эмийн сонсголын хоёр дахь өдөр ширүүн уур амьсгалтай эхэллээ. Энэ өдөр эмийн зах зээлд ноёрхсон компаниудын төрийн байгууллагууд дахь тавиулуудын сүлжээг нотлох баримтаар илчилж байна. Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтны 97 нь 88,1 хувь нь эмийн бизнестэй ашиг сонирхол нэгтэйг баримтаар нотоллоо. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 28 албан тушаалтан бүгдээрээ 100 хувь эмийн худалдааны компаниудтай хамааралтайг нотолсон нь нийгэмд ноцтой цочрол үүсгэв. ЭМДЕГ-ын давхардсан тоогоор 57 албан тушаалтан буюу 61.2 хувь нь, Хүний эмийн зөвлөлийн давхардсан тоогоор 241 албан тушаалтан буюу 75 хувь нь, Эрүүл мэндийн яамны комиссын 32 албан тушаалтан буюу 64 хувь, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн давхардсан тоогоор 36 албан тушаалтан буюу 24.6 хувь нь хамаарал бүхий компанитай байжээ. Эрүүл мэндийн салбарын голлох байгууллагын албан тушаалтны дийлэнх нь Ашиг сонирхол, Авлигын эсрэг олон хуулийг зөрчсөн нь зөрчил биш хямрал, хорт хавдрын хэмжээнд хүрснийг илтгэж байна. 

Хэн гэдэг албан тушаалтандаа ардаа хувийн ямар ашиг сонирхолтойг дэлгэснээс болж Түр хорооны дарга Ж.Чинбүрэнг “Чи ямар том юм” гэх зэргээр сүрдүүлсэн байна. АТГ-ын төлөөлөл сонсголд оролцож байгаа юм. 

ЭМЯ-ны албан тушаалтнуудын ашиг сонирхол:

- ЭМ-ийн дэд сайд С.Энхболд -Мөнхийн тун”,  

- ЭМ-ийн дэд сайд Ш.Анхмаа -“Тахилтын овоо”, 

- Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бямбасүрэн -“Космостек монгол”, 

- Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн -“Фореверрийч”, 

- Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа- “МИССДИ”, 

- Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал -“МСМ групп”, 

- Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа- “Жикүжи”

- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга (ЭТЧАБХ) 

- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын УАУХ-ийн дарга Б.Долгорсүрэн -“Нэрст-Өндөр”, 

- Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Мөнхтуул - “Эс Би Ди фарм”, 

- ЭМГ, УСХЗХ-ийн дарга Б.Туяа- “Баршим”, 

- Д.Золзаяа -”Интернэйшнлмедикал сентер”  компанитай нь нотлон судлах баримтаар илэрсэн байна. 

Нийт 757 албан тушаалтны хамаарал бүхий 9654 этгээдийн эзэмшиж буй аж ахуй нэгж, охин болон хараат компани, нэгдмэл сонирхолтой 20221 хуулийн этгээдийг судалсан байна. Эм хангамжийн тусгай зөвшөөрөлтэй 2645 хуулийн этгээд, охин компани, охин компанийн охин компани, хараат компани, нэгдмэл сонирхолтой нийт 10238 хуулийн этгээдийг хамруулжээ. 

Ашиг сонирхлын хуулиар нийтийн албан тушаалтны хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийг тодорхойлсон байдаг.