Цаг үеийн мэдээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Эрчим эмчилгээний тасаг /Хүүхдийн сэхээ/ бөөр орлуулах аппараттай боллоо. Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр энэхүү аппаратыг нийлүүлсэн бөгөөд ингэснээр жилдээ 70-80 хүүхдийн амь насыг аварч чадна гэж тус тасгийн эрхлэгч Р.Батсолонго ярилаа. Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг жилд 800-1000 хүүхдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байна.