Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 9

2024.04.17 / ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН

ХОЁР ХАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.

Наран ургах, шингэх: 05.59-19.45

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 4 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 9, Үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:59-19:45. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр.