Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-д 2024 оны төсөвт тодотгол хийх тогтоол өргөн барьж, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг батлуулсан.
Тогтоолын дагуу нийтийн тээврийн жолооч нар гуравдугаар сарын 1-ээс нэмэгдсэн цалин буюу 3.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилтнуудын цалинг жолооч нарын адил 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдсэн.
Тэрбээр энэ талаараа “ТҮК-ийн ажилчдын цалин хөлсийг 3.5 саяд хүргэх тооцоо, судалгааны ажил дууссан. Зургаадугаар сарын 1-ээс шинэчилсэн цалингийн системээр явах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Гэвч УИХ-ын гишүүн Т.Доржхандаар удирдуулсан ХҮН намынхан жолооч болон ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмснийг эсэргүүцлээ. Тодруулбал ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерын зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэжээ.
Алтансүх
2024-04-17
Нэмсэн нь зөв шүү
Хэн ч байсан ядын
2024-04-17
Ацын зад өшиглөх юмсан
2024-04-17
Uyaldaa logic gde? Gesen l ug yum bishuu
2024-04-18
Энэ тэнд очиж докторын зэргийг мөнгөөр хамгаалсан Монголд ямар ч тустай зүйл хийгээгүй байж зэргийн нэмэгдэл авсан ширээний бөглөөснөөс дээр хийж бүтээдэг хүмүүс шүү гудамж цэвэрлэгч нар ч
ЁНДОНЖАМЦ
2024-04-18
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ШИЙДВЭРИЙГ БҮҮ ЭСЭРГҮҮЦ ТА НАР ТЭР ЭРДЭМ МЭДЛЭГЭЭРЭЭ УЛСАДАА ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БҮТЭЭ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ТЭР ЭРДМИЙН ЦОЛ ГУНШИН ХЭРЭГГҮЙ
2024-04-19
gudmaar neg shoroo manartal shvvrdehdee shoniin tsagaar shvvrdeh heregtei.hvnii oodoos shoroo manargaj bgaagaa oilgodoggvi hvn gj helehed hetsvv garuuddaa
Зочин
2024-04-21
Цалин хөлснийтбодлого хууль журам гэж энэ улсад бна уу Нямбаатар гудамжинд бахираад л шийддэг асуудал мөн үү бусад нь яах юм хувийн хэвшил яах вэ