Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Ботаникийн эцсийн буудал орчимд өнгөрсөн долоо хоногт Засаг дарга Н.Баярмөнх ажилласан. Энэ үеэрээ тус байрлалд худалдаа эрхлэгч нартай уулзаж, өнгө үзэмждээ анхаарах, орчноо цэвэрлэх шаардлага тавьсан бөгөөд тэдэнтэй дахин уулзахаар болсон.

Тэгвэл өнөөдөр Ботаникийн эцэст худалдаа эрхэлдэг иргэд Баянзүрх дүүргийн удирдлагын багийнхантай уулзлаа. Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэл өгч, цаашид ямар боломж байгааг танилцуулсан. 

Харин иргэдийн зүгээс төвийн шугамд ус дулаан, тог цахилгаанаа холбуулах санал тавьсан. Хэрэв ингэж чадвал эрүүл ахуйн шаардлага хангасан худалдаа үйлчилгээг эрхлэх боломж бий гэдгээ хэллээ. Мөн цаашид хамтраад хаягжилтаа нэг стандартад оруулж, орчны цэвэр байдлаа хангаад явах боломжтой хэмээн хэлсэн. 

Засаг дарга Н.Баярмөнх уулзалтын үеэр тухайн иргэдийн санал дээр үндэслэн Ботаникийн эцсийн буудлыг тохижуулж, сайжруулна гэдгийг хэлээд талуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Таны сурталчилгаа