Цаг үеийн мэдээ

Прокурорын байгууллага 2024 оны I улиралд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 35.306 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар өссөн бөгөөд 78.5 хувь нь Нийслэлд, 21.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс Цагдаагийн байгууллага 98.5 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.4 хувийг, Тагнуулын байгууллага 0.05 хувийг нь хүлээн авч, шалгасан бол Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд 78.5 хувьд нь, аймгийн прокурорын газрууд 21.5 хувьд нь хяналт тавьж ажилласан байна.