Цаг үеийн мэдээ

Өмнийн говь нутгаас Б. Шагдаржав, Ш. Цэрэвсамба, Ч.Самбуу, Р.Гаваа, Ч.Сандр, Б.Шагдар, П.Даш, Ч. Амарболд зэрэг 8 алтан мөрдөст генерал төрөн гарсан байдаг. Эдгээр эрхэм хүмүүсийн нэг Цагдаагийн Ерөнхий газрын даргаар гурвантаа томилогдон ажиллаж байсан өдгөө Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны даргаар ажиллаж буй чөлөөнд суугаа хошууч генерал Чимэддоржийн Амарболдыг хүндэтгэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

Өмнөговь аймгаас төрөн гарсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн мөрдөст генералуудын амьдралын түүхэн замнал, алдар гавьяаг мөнхжүүлэх, иргэд, хүүхэд залууст таниулах, сурталчлах, бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Байгаль, түүхийн музейд "Говь нутгийн генерал" буланг байгуулан тэдний эдэлж хэрэглэж байсан эд, өлгийн зүйлсийг байршуулах ажлыг зохион байгуулж байна.