Цаг үеийн мэдээ

Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хамтарсан хурал Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд болж байна. 

Хамтарсан хуралд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов  болон бусад албаныхан оролцож байна. 

Хурлаар хилийн Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлаарх ажлын явц, Хилийн Зэлтэр-Желтура, Бага-Илэнх-Айнек боомтын хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал солилцож байна.