Цаг үеийн мэдээ

Манай улсын нэг малчин айл сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар цаашид улам ядуурдаг нөхцөл бий болсныг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удаа дараа ярьж, энэ байдлаас гарахад хууль эрх зүйн орчныг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юм. Тэрээр сүүлийн үед малчид нийлж хоршоолж ажиллавал асуудлыг давж, амжилтад хүрнэ гэсэн санаагаа идэвхтэй ярьж Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн гол автор болон УИХ-аар батлуулж чадлаа. 

Энэ хууль батлагдсанаар:

-Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хуримтлагдах хүүгийн төлбөрийн 75 хувийг улсын төсвөөс, 25 хувийг малчид өөрсдөө төлөх юм.

-2024 оны эхний хагас жилийн мал тооллогын дүн гарсны дараа цас зудад малаа алдсан малчдыг малжуулахаар улсын төсөвт 22 тэрбум төгрөг тусгасан байна.

-Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газар боловсруулж малчдын сайн дураар нэгдсэн хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгох юм.

-Малчдын хоршоод 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх юм.

-Мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шимтэй болгож хөгжүүлснээр малын тоо буурч, орлого нэмэгдэнэ. Ингэснээр нэг малчин айлын сарын орлого 5 саяд хүрнэ гэж Засгийн газар тооцоолж байна.

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гэх бас нэгэн чухал хуулийг УИХ-аар батлав. Ингэснээр монголчуудын өдөр тутамд иддэг гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ буурах бодит боломж бүрдэв. Тодруулбал, гадаадаас импортоор хямд өртөгтэй гурилыг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав. Ингэснээр дараах бодит үр дүн гарна гэж үзэж байна. 

-Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ.

-Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно.

-Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно.

-Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ.

Таны сурталчилгаа