Цаг үеийн мэдээ

Киргизийн нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэд “Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн 3,4 дэх тамирчин болсон ба олимпын наадамд оролцох Монголын 11, 12 дахь тамирчин болж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлэх бөгөөд одоогоор тус ангилалд Монголын хоёр тамирчин олимпын наадамд оролцох эрх авсан юм.

 

Таны сурталчилгаа