Монголын ардчилсан хувьсгалын анхны удирдагч, тэмцэгчдийн нэг, Улсын Бага хурлын болон УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн мэндэлсний өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрээр, 1962 оны 4 дүгээр сарын 20-нд тухайн үеийн Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлжээ.
Жил бүрийн энэ өдөр төр, засаг, улс төрийн нам, эвслийн удирдлага, хамтран зүтгэж байсан журмын нөхөд түүнд хүндэттэл үзүүлдэг. Өнөөдөр Монголын Ардчилсан холбоо (МоАХ), Иргэний зориг-Ногоон нам, эвслийн гишүүд, удирдлага, иргэд, сургуулийн сурагч нар түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлээ.