Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Халх сумын Буйр нуурын урд Цайдам гэх газар тал хээрийн түймэр гарсан гэх дуудлагыг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өглөөний 9 цаг 28 минутад хүлээн авч, түймэр унтраах ажлыг зохион байгууллаа.

Түймрийн голомтод Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, “ТАЛ” түймэр унтраах аврах 62 дугаар анги, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид ажиллаж байна. 

Уг ажиллагаанд нийт 6 автомашин, 35 хүн үүрэг гүйцэтгэж, 14:55 минутын байдлаар түймэр унтраагүй, хүчтэй салхины улмаас түймэр ихсэж байна. Цаг агаарын мэдээгээр салхины хурд 14-16 м/сек хүрч ширүүсэж байгаа нь түймрийг унтраахад хүндрэлтэй байна.

Хамгаалалтын захиргааны дарга, 4 байгаль хамгаалагч, 1 жолооч, 2 автомашинтай түймрийн голомтод ажиллаж байна.