Цаг үеийн мэдээ

Цаг агаарын хүнд нөхцөл байдлаас үүдэн 35кВ Дарив-Шарга Цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 тулгуур хүчтэй салхинд унасан байна. Иймд Баруун Бүсийн Эрчим Хүчний Системээс тэжээгддэг Шарга, Төгрөг, Бугат, Дарив, Тонхил сумдын нийт хэрэглэгчдийг Цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болоод байна.

Гэмтэл устгахаар шугам сүлжээний шуурхай бригад бэлтгэл ажил ханган ажиллаж байна. 

"АУЭХС" ТӨХК