Цаг үеийн мэдээ

"Парис-2024" олимпын наадмын эрх олгох тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 62 кгд барилдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон Узбекистаны  Айтмуратоваг 13:2-оор ялснаар шөвгийн 4-т шалгарсан. Улмаар дөнгөж сая БНСУ-ын Ли Ханбиттэй барилдаж цэвэр ялж Парисыг зорих эрхтэй боллоо. Чөлөөтийнхний 5 дахь, Монголын баг тамирчдын 13 дахь олимпын эрх юм. 

Таны сурталчилгаа