Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Багануур дүүрэг болон Төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж шуурч байна.
Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд шуурч тогтсон цасыг цас хусагч шүүрдэгч машинаар цэвэрлэлээ.
Улаанбаатар- Мандалговь, Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн авто замд цас орж зарим хэсгүүдэд халтиргаа, гулгаа үүссэн хэсэгт давс цацсан.
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд нойтон цас их хэмжээгээр орж зорчих хэсэгт 10-20см зузаантай цас тогтсоныг техник гарган цэвэрлэж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ